Энэ нь улс төрийн үзлийн шугаман загварын тэг цэгт дүрслэгдэх үзэл юм. Энэ дүрслэлд хувийн өмч, хувь хүний эрх чөлөө гэх зэргийг хэт тунхаглаж баруун тийшээгээ балайрч туйлчилагдахгүй, бас хувийн өмчөөс айж, хүний эрх чөлөөг нийгмийнхээс илүү дорд үзэж зүүн тийшээгээ зүггүйрч туйлшрахгүй л гэсэн утга бий.
Ардчиллын үнэт зүйлийг үнэт зүйл болгож, туйлшрахгүй, туйлчлалгүй, аливаад шинжлэх ухаанчаар, тогтолцооны шинжилгээгээр хандан, "бүхэл хэсгийнхээ нийлбэрээс их" гэдэгт итгэдэг үзэл хандлага үүнд бас бий.
Үүнд мөн дан либерализм ч, дан републикизм ч зөв биш, харин тэд туйлшрал, туйлчлалын нэгэн хэлбэр юм гэсэн санаа бий.
Төв үзэл бол шинжлэх ухаанч хандлага, олон утгат логик, диалектик сэтгэлгээ, тогтолцооны шинжилгээ мөн. Бүхэл нэгдээ, нэг бүхэлдээ багтана гэсэн итгэл үнэмшил юм.
Ардчилал бол эцэстээ хаангүй л гэсэн үг. Засаг төрөө олныхоо хүчээр байгуулна. Шийдэл олонхийн таалалд нийцсэн байна. Үүгээр хууль хийгдэнэ. Ингэж хийсэн хуулийг бусад дагана. Хуулиар засаглана. (Rule of Law).
Сэргэг олонхтой байх нь ардчилал амилахын амин сүнс. Ардчилалд тэгэхээр боловсрол чухал. Тэр тусмаа, нийтийн ерөнхий боловсрол нэн чухал. Боловсролоор сэргэг иргэн, ухаалаг сонгогч бэлтгэгдэнэ. Ийм учраас боловсрол ардчилал хоёр угтаа ихэр юм.
Тэгэхээр "centrist democracy" гэсэн хэлц үгийг монгол хэлнээ хоёрхон үгээр хэрхэн буулгах вэ?
"Ардчилсан төв үзэл, төв үзэлжсэн ардчилал" л гэсэн утга санаа л төв ухаанаар баригдана.
Харин яаж онож хэлэх вэ? Төв ардчилал гэвэл монгол хүнд буух уу?
Төв ардчилал бол уг нь зөв ардчилал юм. Яагаад?
Үүнд эрхжсэн үүрэг, үүрэгжсэн эрх бий.
Үүнд хариуцлагажсэн эрх чөлөө, эрх чөлөөжсөн хариуцлага бий.
Үүнд нийгэмшсэн хүн, хүншсэн нийгэм бий.
Үүнд иргэншсэн соёл, соёлжсон иргэншлэл бий.
Үүнд хуульжсан амьдрал, амьдралжсан хууль бий.
Үүнд хөдөлмөржсөн өмч, өмчжсөн хөдөлмөр бий.
Үүнд алтан харьцаа бүхий нийгмийн анги, давхарга бий.
Үүнд сонгогчийн боловсрол, боловсролжсон олонхи гэсэн утга бий.
Үүнд чинээлэг дундаж бүхий алтан нийгмийн мөн чанар бий.
Үүнд хамгийн чухал нь жам ёс бий.
Тэгэхээр зөв ардчилал уг нь төв ардчилал юм.
Төв ардчилал зөвхөн зөв боловсролоор амилах юм.
Ц.Лувсандорж
2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр

No comments:
Post a Comment